Судалгаа шинжилгээ, боловсруулалт

I. Карьер Диаректын ® ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ ХУВИЙН МӨН ЧАНАРЫН ХЭСЭГ

Карьер Диаректын  ®  Дүгнэлтийн Хувийн мөн чанарын хэсэг нь ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхөд зориулагдсан, хэд хэдэн дэд хэмжигдэхүүн бүхий зургаан ерөнхий хэмжигдэхүүнээс бүрдсэн хувийн мөн чанарын жагсаалт юм. Нэмэлт хэмжигдэхүүнүүд нь Амьдралын стресс, Өр зээл, Санхүүгийн Менежмент гэсэн сэдвүүдийг хамарна. 

Хувийн мөн чанарын хэсгийн боловсруулалт нь байж болох мөн чанарын хэмжүүр тус бүрт холбогдох төрөл зүйлсийг таньж тодорхойлохоос эхлэсэн бөгөөд дараа нь хэд хэдэн удаагийн томоохон сорьц судалгаануудыг явуулж тэдгээр төрөл зүйлсийн жагсаалтыг гаргасан. Үүний үр дүнд хүчин зүйлсийн дүн шинжилгээ зан чанарын зургаан үндсэн хэмжигдэхүүнийг дараалуулан гаргаж ирсэн. Зургаан хүчин зүйлүүд нь удирдангуй онцлог, гадагш чиглэсэн, энэрэнгүй, үнэнч шударга, адал явдал эрэлхийлэгч ба шинийг санаачлагч онцлогууд болно. Нийт хэмжигдэхүүнүүдийн нэр нь хэмжигдэхүүн дэх төрөл зүйлийн ерөнхий хариу үзүүлэлтүүдэд үндэслэн өгөгдсөн. Дараа нь, хэмжигдэхүүнүүдийн хоёр талын хязгаарыг тодорхойлох тэмдэг нэрүүдийг сонгосон. Хэмжигдэхүүнүүд нь нэгээсээ нөгөө руу хувьсан өөрчлөгдсөн зан үйлүүдээс тогтдог.  Жишээлбэл, бусдад нийцүүлдэг - дундаж- удирдангуй, эсвэл дотогш чиглэсэн- дундаж- гадагш чиглэсэн. Энэ зан үйлийн хувьсагч тус бүрийн оноог судалгаанд хамрагдсан бүлэг хүмүүсийн хувьд хэвийн буюу стандарт оноотой харьцуулсны үндсэн дээр цэг тус бүрээр харуулсан. 

  1. Үнэлгээг боловсруулахдаа оновчтой байдлын ба гол хүчин зүйлсийн нөлөөллийн шинжилгээг хоёуланг нь ашигласан.
  2. Сэтгэл судлаач зөвлөхүүд хүний мөн чанарыг тодорхойлохын тулд ашиглагддаг бүхий л танигдаж мэдэгдсэн зан чанарын онцлогуудыг тодорхойлж эхэлсэн.
  3. Бүх зан чанарын онцлог хүчин зүйлсийг тодорхойлсны дараа тэдгээрийг оновчтой харьцуулж хэмжихийн тулд өөр өөр формат загваруудад тэдгээрийг бичиж оруулсан. 
  4. Янз бүрийн хувилбаруудад нэг үг бүхий тэмдэг нэрүүдийг сонгосон; хүмүүс нэг үгтэй сонголтыг илүүд үздэг бөгөөд судлаачид энэ нь үр дүнгийн хүчин зүйлсийг тодорхойлоход илүү тодорхой болгож өгдөг гэж үзсэн. 
  5. Хувь хүний мөн чанарын хэмжигдэхүүнүүдийг боловсруулахдаа судалгаанд хамрагдсан субьектүүдийн өгсөн хариунуудыг маш олон статистик дүн шинжилгээний хамт ашигласан. Үүнд гол хүчин зүйлсийн нөлөөллийн шинжилгээ, давтагдсан варимакс хүчин зүйлсийн шинжилгээ багтсан. Эдгээр дүн шинжилгээ нь үгсийг гол хүчин зүйлийн дагуу нэгтгэн багцалдаг.
  6. Хэмжээсүүдийг (хүчин зүйлсийг)хэмжих хамгийн тохиромжтой үгсийг сонгохын тулд төрөл зүйлийн түвшний болон хэмжигдэхүүний түвшний дүн шинжилгээг ашигласан. Хүчин зүйлстэй сайн нийцэхгүй эсвэл давтагдсан болон нуршсан үгсийг хассан. 
  7. Энэ үйл явцын дүнд хүчин зүйл тус бүрийн доорхи дэд хүчин зүйлс мөн гарч ирсэн ба нийт зургаан хувийн мөн чанарын хүчин зүйлс дотор арван зургаан дэд хүчин зүйлс байгаа. 
  1. Хувийн Мөн чанарын хэсгийг тодорхойлж, хянан засварлахын тулд насанд хүрэгчид ба залуучуудын (N=4,105) зургаан өөр сорьцыг ашигласан. 
  2. Насанд хүрэгчдийн хамгийн сүүлчийн сорьцыг (N = 1,048) өөртөө сэтгэл хангалуун байгаа байдал ба тухайн хүний дор хаяж гурван жил ажилласан ажлын талбар дах харьцангуй амжилт дээр үндэслэн сонгосон. 
  3. Залуучуудын сүүлчийн сорьц нь (N = 572) 23 ба түүнээс доош насны, улсын бараг бүх бүс нутгийг төлөөлсөн 26 их дээд сургууль, коллежийн оюутнууд байснаас ихэнхи нь нэгдүгээр курсын оюутнууд байсан. 
  1. Хувийн онцлог/амьдралын стресс гэсэн хэсгүүд нь 116 тэмдэг нэрээс бүрдэх ба "тийм ч адил биш" гэдгээс "яг адил" гэсэн хэмжүүрийн хооронд өөрийгөө дүгнэдэг.  
  2. Мөнгө/ санхүүгийн талын хэмжүүр нь өөрөө тэмдэг нэрүүдээс сонгож үнэлэхэд зориулсан 14 өгүүлбэрээс бүрдсэн. 
  1. Хүчин зүйл (зургаан хувийн мөн чанар, нэг амьдралын асуудлууд\стрессийн, санхүүгийн хоёр) ба дэд хүчин зүйл(арванзургаан, хүчин зүйл тус бүрт хоёр юмуу гурав) тус бүрт авсан цэвэр оноонууд нь тухайн хүчин зүйлийн үг тус бүрт өгсөн тоон хариунуудын нийлбэр юм.(таван үгтэй хүчин зүйлийн үг тус бүр оноо буюу "5" "надтай яг ижил" гэсэн оноо авсан бол энэ хэсгийн цэвэр оноо нь 25 болно, харин бүгдээрээ "надаас огт өөр" гэж хариулан "1" оноонууд авсан бол цэвэр оноо нь 5 байна).
  2. Стандарчилсан "T" оноог насанд хүрэгчид ба залуучуудын стандарт сорьцын цэвэр оноон дээр үндэслэн гаргаж авсан(Дээрх "Сорьцууд" гэсэн хэсэгт тайлбарласан сүүлийн сорьцыг харна уу). "T" стандарт оноог хөрвүүлэх томьёо нь: T оноо = ((x-m)/ s)(S) + M, үүнд x = цэвэр оноо, m = сорьцын утга, s = сорьцын стандарт хэлбэлзэл, S = t-онооны стандарт хэлбэлзэл 10, M = t-онооны стандарт утга нь 50.
  3. Стандартчилсан оноонууд нь бүх оноо нь нэг ижил түвшинд хэмжигдсэн гэдгийг батладаг бөгөөд ингэснээр тэднийг хооронд нь харьцуулж, зэрэгцүүлэхэд ойлгомжтой, тодорхой байх боломжтой болно. Стандарчилагдсан T-оноо нь авсан бүх оноог дундаж утга нь 50 бөгөөд бусад бүх оноо нь 20-оос 80 онооны хооронд байх нэг хэмжигдэхүүнд оруулж байна. 
  4. Оноо тооцох програмын хувьд бүх хүчин зүйл ба дэд хүчин зүйл дээр насанд хүрэгчид ба залуучуудын T-оноо хөрвүүлэх хүснэгт нь байдаг ба энэ нь цэвэр оноог стандарт Т-оноо болгон хөрвүүлдэг. 
  1. T-онооны хуваарийг ашиглан, 20-оос доош бага оноонууд нь 20 оноо хүртэл үргэлжилж 80-аас дээш өндөр оноонууд нь 80 хүртэл үргэлжилсэн нь 20 оноо бол боломжит хамгийн бага оноо бөгөөд 80 оноо нь боломжит хамгийн дээд оноо болсон. 50 оноо бол төв цэг нь бөгөөд стандарт хэлбэлзэл нь 10. Дээшээ нэг хуваарь өгсөхөд 60 оноо, доошоо нэг хуваарь буулгахад 40 оноо болно.  
  2. Дүгнэлт хамгийн босго оноог 45, хамгийн дээд босго оноог 55 гэж тогтоосон (½ стандарт хэлбэлзэлтэй).
  3. Доод оноо нь 44 ба түүнээс доош, дундаж нь 45- 55, дээд оноо нь 56 ба түүнээс дээш юм. 
  4. Эдгээр нь ойролцоогоор онооны гуравны нэгийг доод ангилалд, гуравны нэгийг нь дундаж ангилалд, гуравны нэгийг нь дээд ангилалд хуваарилцсан. 
  5. In a scaling update, we moved away from the words "low and high" and updated our scoring to reflect double "highs" to the right AND the left by denoting a +30 (left) to 0 (mid) to +30 (right), remaining congruent with the t-scale scoring range. This more accurately reflects the meaning of the scales in both directions.
  1. Хувь хүний Мөн чанарын Онцлогууд Дүгнэлт зургаан хүчин зүйлс (нөлөө бүхий байдал, гадагш чиглэсэн зан, энэрэнгүй байдал, үнэнч шударга чанар, адал явдал эрэлхийлэгч, ба шинийг санаачлагч) дээр үндэслэсэн хувийн мөн чанарын онцлогуудаар эхлэдэг. Дүгнэлтийн эхэнд тухайн хүний хамгийн гоц оноо авсан хүчин зүйлийг бичдэг. Жишээлбэл: 50-аас хамгийн хол байгаа хүчин зүйл. Улмаар тайлбарласан хэмжигдэхүүн нь тухайн хүний зан авирт хамгийн их нөлөө үзүүлдэг хэмжигдэхүүн байх ёстой бөгөөд энэ нь дундаж оноо болох 50-аас 28-аар бага буюу 22 гэсэн маш бага оноо байж ч болно.  
  2. Давуу талууд ба Сул талууд. Ерөнхий давуу талууд дараагийн хэсэгт бичигдэнэ. Эдгээрийг зургаан хувийн мөн чанарын хүчин зүйлстэй холбоотой арванзургаан дэд хүчин зүйлсээс гаргаж ирсэн. Үүний дараа бичигдсэн ерөнхий сул талын хэсгийг ч бас эдгээр арванзургаан дэд хүчин зүйлсээс гаргаж ирсэн. Дэд хүчин зүйл тус бүрт харгалзах давуу тал, сул талыг хамгийн өндөр оноо ба хамгийн бага оноогоор тодорхойлон гаргасан. Хэрвээ тухайн хүний тодорхой нэг дэд хүчин зүйлд авсан оноо нь тэр хүчин зүйлийнхээ дундаж хүрээнд хамаарч байгаа тохиолдолд давуу тал ба сул тал гэсэн тодорхойлолт бичигдэхгүй. Тиймээс хэрвээ үйлчлүүлэгчийн олон дэд хүчин зүйл нь тэнцвэртэй байгаа бол тэдний дүгнэлтэд бичигдэх давуу ба сул талын тодорхойлолт цөөн тоотой байна. 
  3. Ажил Мэргэжлийн Хэрэгжүүлэлт. Ажил мэргэжлийн хэрэгжүүлэлт хэсэг нь дэд хүчин зүйлс дээр бус харин зургаан гол хүчин зүйлс дээр үндэслэн гардаг. Тохиромжтой ажил мэргэжлийн талбарын тодорхойлолтуудыг хүчин зүйлсийн доод, дунд болон дээд оноонуудаар тогтоосон. 
  4. Амьдралын Чухал Асуудлууд. Амьдралын чухал асуудлууд хэсэгт ихэнхдээ ажил мэргэжлийн өөрчлөлтийг стресс дагалдаж байдаг гэдгийг ойлгоход туслахын тулд хийгдсэн стрессийн цар хүрээний оноо багтдаг. Стрессийн хүчин зүйлийн бага, дунд, өндөр гэсэн гурван түвшний оноогоор багц тайлбарууд тодорхойлогдно. Өр зээл ба санхүүгийн менежментийн хэсэг нь мөнгөний хүчийн зүйлийн бага, дунд, өндөр оноонд суурилан гаргасан тайлбаруудаас бүрднэ.  
  5. Дүгнэлт. Хувийн мөн чанарын хэсгийн сүүлийн хэсэг нь дүгнэлт юм. Зургаан үндсэн хүчин зүйл тус бүрийн хувьд авсан онооноос нь хамааран доод, дунд, дээд түвшний аль нь болохыг илэрхийлсэн дэд мөрүүд мөн тухайн хэмжигдэхүүний талаар товч дүгнэлт энд бий. Баганан графикаар хэмжигдэхүүнүүд болон бодитоор авсан оноонуудыг харуулсан. Энэ дүгнэлтйн зорилго нь Хувийн Мөн Чанарын Хэсгийн талаар товч ерөнхий ойлголт өгөхөд оршино. 
  6. Хувийн мөн чанарын Дүнэлт хуудас. Дүгнэлт хуудас нь Хувийн Мөн чанарын хэсэгт гарсан бүх мэдээллүүдийг нэг хуудсанд багтаан хураангуйлсан хэлбэр юм. Үүнд Хүчин зүйлс, Дэд хүчин зүйлс ба Амьдралын Асуудлууд багтдаг. 

Бүтцийн найдвартай байдал: Бүтцийн найдвартай байдлыг батлахын тулд үнэлгээнд хэрэглэсэн хэрэглүүрүүдийг Хоганы (1986) Хувийн мөн чанарын жагсаалт болон Коста ба МакГэрйн (1985) "Том Тав"\"Big Five," NEO-PI хэмжээсүүдтэй харьцуулж үзсэн.

  1. Гадагшаа зан байдал нь NEO-PI-ийн гадагш зан байдлыг хэмжих r= .82, p.82, p ба Хоганы нийтэч байдлыг хэмжих r= .52, p > < .0001) ба амбицын r= .52, p > < .0001). -той нэлээд ойролцоо хамааралтай байсан.>< .0001) ба Хоганы нийтэч байдлыг хэмжих r= .52, p >< .0001) ба амбицын r= .52, p >< .0001).  -той салшгүй холбоотой.>< .0001) and Hogan's measures of sociability r= .52, p >< .0001) and ambition r= .52, p >< .0001).>
  2. Үнэнч Шударга байдал нь NEO-PI-ийн үнэнч шударга байдлыг хэмжих r= .78, p< . 0001) -тай тун төстэй бөгөөд Хоганы хашир хянамгай байдлын r= .44, p >< 0001)-тай ойролцоо.>< .0001) and moderately with the Hogan's measure of prudence r= .44, p >< 0001).>
  3. Энэрэнгүй байдал нь NEO-PI-ийн хүлээцтэй байдлыг хэмжих r= .57, p< .0001) ба Хоганы бусдын хайрыг татах чадварын r= .61, p > < .0001).-тай нэлээд ойр хамааралтай. < .0001) ба Хоганы хайр татах чадварын r= .61, p >< .0001).-тай нягт холбоотой.>< .0001) and the Hogan's likability scale r= .61, p >< .0001).>
  4. Адал явдал эрэлхийлэгч чанар нь  NEO-PI-ийн гадагш чиглэсэн зан байдлыг хэмжих r= .51, p< .0001) ба Хоганы амжилтад хүрэх хүслийн (N = .55, p < .0001)-тай ойролцоо байсан.< .0001) and the Hogan's ambition scale (N = .55, p >< .0001) >< .0001) and the Hogan's ambition scale (N = .55, p >< .0001).>
  5. Нөлөө бүхий байдал нь  NEO-PI-ийн гадагш чиглэсэн зан байдлийн r= .33, p< .0001)болон үнэнч шударга байдлын r= .36, p < .0001)-той ойролцоо байсан. Цаашлаад, энэ хэсэг мөн Хоганы амжилтад хүрэх эрмэлзэл хэсгийн r= .54, p < .0001)-тай ойролцоо байсан. < .0001) and conscientiousness r= .36, p >< .0001). Further, the scale correlated moderately with Hogan's ambition scale r= .54, p >< .0001).>
  6. Шинийг санаачлагч чанар нь NEO-PI-ийн нээлттэй зан чанарын r= .47, p< .0001) ба Хоганы хурц ухаантай байдлын  r= .55, p < .0001)-тай ойролцоо байсан.< .0001) and with the Hogan's intellectance scale r= .55, p >< .0001).>
  7. Хувийн мөн чанарын Дүгнэлтийн гадагш чиглэсэн зан байдал, үнэнч шударга байдал, адал явдал эрэлхийлэгч, нөлөө бүхий байдал, ба шийнийг санаачлагч зэрэг хүчин зүйлүүдээс бүрдсэн  Марлоу-Кровнегийн нийгмийн идэвхитэй байдалтай харьцуулахад хамаарал нь  r = .05 -аас r = .19. гэсэн багахан хэмжээтэй байсан. Энэрэнгүй байдал нь r= -.32, p < .0001) ба стресс r= .32, p < .0001) байсан нь харьцангуй өндөр байсан ч эдгээр нь хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд байсан бөгөөд NEO-PI-ийн хэмжигдэхүүн ба Хоганы хэмжигдэхүүнийг нийгмийн идэвхитэй байдалтай харьцуулснаас бага үзүүлэлттэй байсан.  < .0001) and stress r= .32, p >< .0001) were somewhat higher, but these were still acceptable and lower than the correlations between the NEO-PI scales and the Hogan scales with social desirability.>
  8. Стресс нь NEO-PI-ийн сэтгэлийн тогтворгүй байдлын r= .81, p < .0001) ба Хоганы дасан зохицох байдлын ( r = .74, p < .0001)-тай нэлээд ойролцоо байсан. < .0001) and the Hogan's adjustment scale ( r = .74, p >< .0001).>

Практик баталгаа: Үнэлгээг хийсэн үйлчлүүлэгчдийн дүгнэлт, санал сэтгэгдэлд үндэслэн практик баталгааг гаргасан.

  1. Үйлчлүүлэгчдийн өгсөн үнэлэлтээс харахад хувийн онцлогийн хүчин зүйл 92%-96%, давуу талын үнэлгээ 97%, сул талын үнэлгээ 83% үнэн байна гэж үзсэн ба үнэлгээ бүхэлдээ 96% алдаа мадаггүй тодорхой байж чадсан гэж дүгнэжээ. Сул талын үнэлгээ арай доогуур гарснаас бид дүгнэлт хийж тухайн хэсгийн өгүүлбэрүүдийн ойлгомжгүй байдлыг багасгаж өөрчлөлт хийсэн. 
  2. Ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн өгсөн дүгнэлтээс харахад хувийн онцлогийн үнэн байдал 87-93%, давуу талын үнэлгээ 94%, сул талынх 71% гэж гарсан байна. Үүнтэй холбогдуулан бид тектээ илүү ойлгомжтой болгох тал дээр ажилласан. 
  1. Дотоод тогтвортой байдлын харилцан уялдаа\Cronbach Alpha нь хувийн мөн чанарын ерөнхий хүчин зүйлийн хэмжигдэхүүний хувьд .86 -аас .94-ийн хооронд байсан ба  хувийн мөн чанарын дэд хүчин зүйлсийн хэмжигдэхүүний хувьд .76-аас .92-ийн хооронд байсан (n = 4463).
  2. Сорил-давтан сорилын Найдвартай байдлын гол корреляц ба хамрах хүрээ:
    Хугацаа Хувийн мөн чанарын Ерөнхий хүчин зүйлс Дэд хүчин зүйлс
    1 долоо хоног (n = 100) .91, .86 to .95
    3-6 долоо хоног(n = 166) .87, .85 to .90 .83, .65 to .90
    6 сар (n = 75) .84, .81 to .86 .78, .60 to .87
    1 жил (n = 50) .82, .80 to .86 .61, .58 to .87

II. Карьер Диаректын

® ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ
СОНИРХЛУУД, УР ЧАДВАРУУД, БА ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ХЭСГҮҮД

Дүгнэлтийн Сонирхлууд, Ур чадварууд, Үнэт зүйлс гэсэн Хэсгүүд нь Сонирхол (Үйл ажиллагаанууд, Боловсролын Сэдвүүд, Ажил мэргэжлүүд); Ур чадвар\Чадвар, Амьдралын Үнэт зүйлс, ба Ажлын Үнэт Зүйлсийг хэмждэг.

  1. Сонирхол, Ур чадвар, Үнэт зүйлс Хэсгийн анхны үеийн загварыг нь засч, сайжруулахын тулд олон төрлийн хүмүүсээс бүрдсэн сорьцыг (N = 3,859) ашигласан.
  2. Насанд хүрэгчдийн (N = 1,048) сорьц нь Хүчтэй Сонирхлын Хүчийн зүйлсийн бүтцийн найдвартай байдлыг шалгахын тулд Хувийн мөн чанар, Сонирхлууд, Ур чадварууд, Үнэт зүйлс гэсэн хэсгүүдийг Хамгийн их Сонирхлын бүлгийн жагсаалттай хамт авч үзсэн. Энэхүү сорьцыг тухайн хүн дор хаяж гурван жил ажилласан талбартаа хэр сэтгэл хангалуун байгаа, хэр амжилттай байгаа дээр үндэслэн сонгосон. 
  3. Залуучуудын сүүлчийн сорьц нь (N = 572) 23 ба түүнээс доош насны, улсын бараг бүх бүс нутгийг төлөөлсөн 26 их дээд сургууль, коллежийн оюутнууд байснаас ихэнхи нь нэгдүгээр курсын оюутнууд байсан
  4. 1997 онд, 2540 залуучууд, 3841 насанд хүрэгчидээс бүрдсэн үйлчлүүлэгчдийн судалгаа явуулж сонирхол, ур чадвар, үнэт зүйлс хэсгийг сайжруулсан. Хүчин зүйлүүд дэх давхардсан болон салаа утгатай төрөл зүйлүүдийг устгаж хасахын тулд тэдгээрт дахин дүн шинжилгээ хийсэн. Үүнээс гадна эдгээр томоохон сорьцууд нь Сонирхол, Ур чадвар ба Үнэт зүйлс дэх хүчин зүйлсийн бүтцэд нас ба хүйсийн судалгаа хийх боломж олгосон. Бүх бүлэгт нийцэх жишээ хүчин зүйлийг  гаргаж ирэхийн тулд нас болон хүйсээс хамааран өөрчлөгдөж байгаа хүчин зүйлсийг устгасан. Мэдээлэл цуглуулах ба ирээдүйд хүчин зүйлст дахин дүн шинжилгээ хийх зорилгоор рационал арга хэлбэрт үндэслэн шинэ төрөл зүйлсийг жагсаалтад нэмж бичсэн. Засварласан жагсаалтаа хэвлэн гаргасан ба дараах зүйлсийг багтаахын тулд шинэ компьютрийн програм (ISVI4) бичигдсэн: (1) дүгнэлтийг шинэчлэн засах ба дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй хариу сэтгэгдлийг оруулах, (2) Windows95 формат болон MSAccess2.0 -оос MSAccess97 болгон өгөгдлийг шинэчлэх, мөн(3) шинэ өгөгдлийн төрөл зүйлсийг бүртгэж цуглуулах.
  5. 1998 онд, Карьер Диаректын 8,870  үйлчлүүлэгчдээс бүрдсэн сорьцын багцыг ISVI4 (1997 оны шинэчилсэн хувилбар) үйлчлүүлэгчдийн мэдээллийн сангаас санамсаргүй байдлаар сонгож авсан. Энэ сорьцын багцийг насанд хүрэгчид ба өсвөр үе залуучууд гэж ангилсан бөгөөд аль аль насны ангилалд хүйсийн харьцааг тэгш хэмтэй болгосон. Ангилал тус бүрт буй төрөл зүйлсийг хүчин зүйлсийн ба төрөл зүйлсийн шинжилгээний техник ашиглан дахин шинжилсэн. Эдгээр шинжилгээнүүд дээр үндэслэн хэд хэдэн үйл ажиллагаа, ажил мэргэжил, ерөнхий сонирхол ба ур чадваруудыг өөрчлөх\буюу нэрийг нь өөрчлөх шийдвэр гарсан бөгөөд өөрчлөлтийг үнэлгээний дараагийн хувилбарт(ISVI5) оруулахаар болсон. Эгээр хүчин зүйлсийг илүү хүчирхэгжүүлж, сайжруулахын тулд 1997 онд нэмсэн шинэ төрөл зүйлүүдэд хэд хэдэн хүчин зүйлс нэмэгдсэн.
  6. 1999 онд, Карьер Диаректын CD-ROM хувилбарыг нэвтрүүлсэн ба энэ нь дээрх 5-р багц хэсэгт дурдсан үнэлгээний ISVI хэсгийн тав дах хувилбарт (ISVI5) оруулахаар шийдсэн өөрчлөлтүүдийг багтаасан. СD-ROM хувилбар нь анх удаа нэг дүгнэлтэд хувийн мөн чанар, сонирхол, ур чадвар ба үнэт зүйлс гэсэн хэсгүүдийг нэгтгэн оруулснаараа дүгнэлтийн бүтцийг үндэсээр нь өөрчилсөн. 
  1. Үйл ажиллагааны хэсэг нь 192 тодорхойлолтоос бүрдэх ба Боловсролын хэсэг нь 18 талбартай. Ажил мэргэжлийн хэсэг нь 116 ажил мэргэжлийн нэрээс бүрдсэн. Эдгээр хэсгүүд нь өгөгдсөн хэмжүүр дээр өөрсдөө үнэлгээ өгөх аргаар хийгдэнэ: "огт дургүй"-аас "маш их дуртай." хүртэл
  2. Ур чадварын хэсэг нь 74 тодорхойлолтоос бүтэх ба хэмжүүрийн дагуу өөрөө үнэлэх аргаар хийнэ : "ур чадвар байхгүй" -аас "ур чадвар маш их"  хүртэл. Ажлын орчин нөхцөл (12 зүйл), Ажлаас Найддаг үр дүн (8 зүйлс), ба Амьдралын Үнэт зүйлс (9 зүйлс) хэсгүүдийг чухалчлах байдлаар нь дараалуулсан бөгөөд зэрэглэлээрээ дугаарлагдсан. 
  1. Хүчин зүйл тус бүрийн мөрийн оноо нь (36 үйл ажиллагаанууд, 22 ажил мэргэжлүүд, 18 судлах сэдвүүд, 14 ур чадварууд, болон 21 Ерөнхий Сонирхлын Бүлгүүд) нь хүчин зүйлсийн төрөл зүйл нэг бүрт тэмдэглэгдсэн хариултуудын нийлбэр дүн юм. Жишээлбэл, таван үгтэй хүчин зүйлийн үг нэг бүр нь "5" оноотой бол (надад яг тохирч байна) мөрийн оноо нь хоринтав болно; бүгд "1" оноотой бол (надад огт тохирохгүй байна) мөрийн оноо нь тав байна. 
  2. Хүчин зүйл тус бүрийн дундаж оноог олохдоо мөрийн оноог тухайн зүйлд байгаа зүйлийн тоонд хувааж гаргана. Эндээс зүйл тус бүрийн дундаж оноог гаргах ба 20-80 онооны хэмжүүрээр хэмжиж 1 = 20, 3 = 50, буюу 5 = 80 гэж хувиргана.
  3. 20- 80 онооны хэмжүүрээр оноог гаргах нь бүх хүчин зүйлсийн оноонууд нь ижил хэмжүүрээр хэмжигдсэн бөгөөд уялдаа холбоотой нарийн харьцуулалт, зэрэгцүүлэлт хийгдсэн гэдгийг баталдаг. 
  1. 20-оос 80 онооны хэмжүүрийг ашиглан 20 оноо бол боломжит хамгийн бага харин 80 нь хамгийн өндөр оноо болно. 50 оноо нь хүчин зүйл тус бүрийн хувьд 3 дундаж оноог илэрхийлнэ. 
  2. Дүгнэлтийн дээд ба доод онооны хязгаар нь  44 ба 56 байна.
  3. 44 буюу түүнээс доош оноог бага оноо, 45- 55 оноог дундаж, 56 ба түүнээс дээш оноог өндөр оноотой гэж үзнэ.
  1. Ерөнхий сонирхлын хүчин зүйлүүдийг хамгийн их сонирхож буй мэргэжлийн жагсаалтаар үнэлэн бүтцийн найдвартай байдлыг нь шалгасан. Зохих хүчин зүйлүүдийн хоорондох энгийн харилцан хамаарлууд нь бүгдээрээ тодорхой түвшинд эерэг хамааралтай байсан. 
  2. Үйлчлүүлэгчдийн өгсөн хариунууд ба дахин хийж өгсөн санал сэтгэгдлийн тайлангуудад багтсан үнэлэмжийн судалгаан дээр үндэслэн бүтцийн найдвартай байдлыг үнэлэхээр дүн шинжилгээнүүд хийгдсэн. 
    1. Сонирхлууд, ур чадварууд, үнэт зүйлсийн хэсэг
      1. Сонирхлын онооны үнэн зөв байдал 90%.
      2. Ур чадварын онооны үнэн зөв байдал, 87%.
      3. Үнэт зүйлсийн ашиг тус хэсэг: ажлын орчин нөхцөл, 91%, ажлын үр дүн, 89%, амьдралын үнэт зүйлс, 99%.

    Жич -- Эдгээр үйлчлүүлэгчдийн ихэнхи нь үнэлгээг худалдан авсан бөгөөд 676-аас 616 нь анхны хувилбарыг хүлээн авсан.)Хувилбарын томоохон шинэчлэлийг 97 оны 2 сард хийсэн ба үүнд хариу хандалт маш бага байсан. Хэрэглэгчдийн хариултын үр дүн болон лавшруулсан дүн шинжилгээний үндсэн дээр өөр нэг шинэчилсэн хувилбарыг 97 оны 8 сарын 1 гэхэд танилцуулсан. 

  3. Бүтцийн найдвартай байдлын шинжилгээ::
    1. Карьер Диаректын ажил мэргэжлийн хүчин зүйлс ба сонирхолын зэрэг өндөртэй ажил мэргэжлийн жагсаалтын хооронд энгийн корреляцын хамаарлыг тооцсон. Хүснэгт бүхэлдээ 240 Сонирхлын зэрэг өндөртэй ажлууд болон 22 Карьер Диаректын Ажил Мэргэжлээс тогтно. Холландын Хүчирхэг (RIASEC) хэмжүүр ба Карьер Диаректын хэмжүүрийн хоорондын .30-аас их (нэмэх буюу хасах) хамаарлын коэфиценттэй хүснэгтийн дэд хэсгүүд нь дараах байдалтай байан (N = 1002, 1995 оны, ажил эрхэлдэг дундаж насанд хүрэгчдийн судалгаа ):
      Карьер Диаректын ажил мэргэжлийн хүрээ  Маш бодитой ханддаг Маш их эрэн судалж сурвалжилдаг Хүчирхэг уран бүтээлч Маш нийтэч Маш их самбаачлагатай Уламжлалыг хүчтэй баримтлагч
      Техникийн ур чадвартай 0.87 0.47        
      Мэргэжлийн            
      Гадаа ажиллах  0.66 0.37        
      Техникийн талын биш 0.48          
      Адал явдал  0.64 0.46        
      Загвар      0.56      
      Үйлчилгээ           0.45
      Шинжлэх ухаан   0.51 0.79      
      Жүжигчин        0.65 0.38  
      Зохиолчид/Жүжигчид    0.32 0.78 0.53    
      Менежмент       0.44 0.77 0.50
      Харуул хамгаалалтын 0.35          
      Хууль/Улс төр   0.35   0.42 0.48  
      Зөвлөгөө өгөх/ Боловсрол   0.36 0.36 0.75 0.35  
      Амьтны үйлчилгээ 0.34 0.35        
      Эмнэлгийн    0.44   0.36    
      Санхүүгийн   0.42       0.72
      Гадаад алба/Гадаад хэл   0.33 0.50 0.44 0.33  
      Жолооч 0.48          
      Тамирчид 0.31     0.36    

      Тайлбар 1: p < 0.001>

      Тайлбар 2: Ажил мэргэлийн хүчин зүйлсийн бүрэлдэхүүн хэсэг нь 1995-аас 1999 оны хооронд хийгдсэн нэр төрлийн тохиргоонуудын улмаас бага зэрэг өөрчлөгдсөн. 

    2. Карьер Диаректын ерөнхий сонирхлын хүчин зүйлсийн оноо (21),үлдсэн дөрвөн хүчин зүйлээс хувийн онцлогын хүчин зүйлс(энэрэнгүй байдал ба гадагш чиглэсэн зан чанар) болон хувийн онцлог чанарын дэд хүчин зүйлсийг (10)ашиглан хувь хүний ажил мэргэжлийн хамгийн их сонирхлын хэмжээг (105 хэмжээс,эрэгтэй ба эмэгтэй)тодорхойлохын тулд 1995 онд хийсэн дундаж ажил эрхэлдэг насанд хүрэгчдийн судалгааны  мэдээлэлд (N = 1002) хэд хэдэн удаа хувьсагч хоорондын хамаарлын шинжилгээ хийсэн. Ялгаатай сорьцуудын дүнг илэрхийлдэг нарийвчилсан R-тэнцвэрт статистикийг нийт 1.00 сорьцод тооцоолж үзэхэд эрэгтэйчүүдийн хувьд 0.52 (нуруу нугасны бариа засалч)-аас  0.83 (компьютерийн програмист)-ийн хооронд хэлбэлзсэн, ба эмэгтэйчүүдийн хувьд 0.54 (номын санч)-аас 0.86 (малын эмч)-ийн хооронд хэлбэлзэж байсан. Нийтдээ, 105 эрчүүдийн 59%-ийнх нь тэнцвэржүүлэгч нь нарийвчилсан R-тэнвцэрийн 0.70, 105 эмэгтэйчүүдийн 71%-ийнх нь тэнцвэржүүлэгч 0.70 буюу түүнээс дээш байсан. Энэ нь Карьер Диаректын сонирхлын ба хувийн мөн чанар гэсэн хүчин зүйлсийг хослуулсан нь хамгийн их сонирхдог ажил мэргэжлийн хүрээнд гарсан томоохон өөрчлөлтийн шалтгаан болсон гэдгийг харуулж байна.  
    3. IBM Глобал Системийн Др Черил Тофын 1998 онд хийсэн Докторын ажил, ажил мэргэжлийн профайлуудыг ашиглан ажлын байрнуудын ялгааг тодорхойлох нь. Др Тоф янз бүрийн ажил, өөр өөр үүрэг үйл ажиллагаануудад ажилтан хэр зэрэг тохирч байгааг шинжлэн судлахын тулд ажил эрхэлдэг насанд хүрэгчдийн энгийн жишээ болгон Карьер Диаректийн мэдээллүүдийг ашигласан

      Судалгаагаар хувийн онцлог, сонирхдог ажил мэргэжлүүд болон ур чадваруудын чиг хандлага нь Холландын ажил мэргэжлийн ангилал дахь тодорхой ажил мэргэжлийн сонголтод нөлөөлдөг гэж тогтоогдсон. Descriptive discriminant\Бууралтыг тодорхойлох шинжилгээгээр, хувь хүний өөр өөр ажил мэргэжлийн хувьд ямар хандлагатай байхад дөрвөн хэсэг хамтдаа хэр чухал нөлөөтэй байгааг тооцоолохын тулд  хувийн мөн чанар, сонирхол, ур чадвар ба ажил гэсэн дөрвөн хэсгийн утгуудыг нэгтгээд нэг шинжилгээнд оруулсан. Үүний үр дүн нь тухайн хүний ажил мэргэжлийн талаарх төрөлх сонирхол, хувийн зан чанарын онцлог болон ур чадварууд нь эрхлэхийг хүсч буй ажилтай маш нягт холбоотой бөгөөд ажил мэргэжлийн сонголт хийхэд удирдамж болгох үүднээс үүнийг үнэлгээний хэсэгт оруулах хэрэгтэй гэдэг нь харагдсан. Эдгээрийг ашиглан ажил мэргэжлийн сонголтыг урьдаас таамаглах, төлөвлөх талаар үүнээс өмнө ийм судалгаа, шинжилгээ хийгдэж байгаагүй аж. 

      Ажил мэргэжлүүдийг хооронд нь ялгаж байгаа хувьсагчид ажилдаа сэтгэл хангалуун байхад давхар нөлөөлж байгаа эсэхийг шалгахын тулд Карьер Диаректын норматив мэдээлэлтэй хамт цуглуулсан сэтгэл ханамжийн мэдээлэл дээр үндэслэн хийсэн хэд хэдэн регрессийн шинжилгээг ашигласан. Үүний үр дүн нь ажлын үнэт зүйлс нь ажил мэргэжлийн ялгаатай байдалд нөлөөлөхгүй ч тухайн хүний ажилдаа хэр сэтгэл хангалуун байгаад онцгой чухал нөлөөлж байгаа нь харагдсан. 

      Ажил эрхэлж буй насанд хүрэгчдийн дунд явуулсан энэхүү судалгааны үр дүнд, хэн нэгэн хүнд ажил мэргэжлийн сонголтдоо сэтгэл хангалуун байх магадлалыг нэмэгдүүлж, тогтвортой ажлиллах талбараа олоход нь туслахын тулд мэргэжлийн сонирхлууд, хувийн мөн чанарууд, ур чадвар/чадвар, ажлын үнэт зүйлс гэсэн дөрвөн зүйлсийг дөрвүүлэнг нь хамруулан авч үзэх ёстой гэж дүгнэсэн. 

      Энэ судалгааг томоохон нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэхээр бэлтгэсэн.

Дотоод тогтвортой байдал

  1. Үйл ажиллагаанууд нь харилцан уялдаа(Cronbach Alpha)бүхий .78-аас .93-ын хоорондох 36 багц үйл ажиллагаанаас бүрдэнэ.  
  2. Ажил мэргэжлийн үнэлгээ нь 22 хэсгээс бүрдэж байна.
  3. Ур чадварууд нь харилцан дотоод хэлбэлзэл нь .70-аас .90-н хооронд байх 14 багц ур чадваруудаас бүрдэнэ. Үйл ажиллагаа, Ажил мэргэжлүүд, ба Судлах Сэдвийн хүчин зүйлсийг нэгтгээд дотоод хэлбэлзэл нь .82-оос .93-ын хооронд байх 21 Ерөнхий Сонирхлын багц болгосон.

Шалгах - Дахин шалгах

  1. Нэг сар

    Ерөнхий сонирхлын нэг ба хоёрдугаар хуваарийн хоорондох харилцан хамаарлын үндсэн коэффициент нь .88 ба коэфицент нь Олон улсын хувьд .81-ээс Механикийн хувьд.93-ийн хооронд хэлбэлздэг. Эдгээр утгууд нь Ерөнхий Сонирхлын хүчин зүйлүүд нь цаг хугацаанаас үл хамааран тогтвортой байсныг харуулж байна. Ерөнхий Сонирхлын Хүчин зүйлсийг (Үйл ажиллагаанууд, Ажил мэргэжлүүд, ба Судлах Сэдвүүд) бүрдүүлэгч хэсгүүдийн найдвартай байдлын коэфицэнтууд ойролцоо байдаг. 36 үйл ажиллагааны хүчин зүйлсийн хувьд найдвартай байдлын коэфицэнт нь гол цэг нь .88 ба .83 (Хэрэглэгчийн Үйлчилгээ)-аас .94 (Спортын)-ийн хооронд хэлбэлздэг. Ажил мэргэжлийн 22 хүчин зүйлсийн найдвартай байдлын коэфицэнт нь Гадаад хэлнийх .80-аас Адал явдал эрэлхийлэгч чанарынх .91-ийн хооронд, гол хамаарлын оноо нь .88 байдаг. Судлах сэдвийн 18 төрөл зүйлүүдийн хувьд төв цаг нь .79 бөгөөд, утга нь .69-өөс .88.-ийн хооронд хэлбэлздэг. 14 ур чадварын хүчин зүйлсийн үндсэн хамаарлын коэфицэнт нь .88 ба (Удрдан зохион байгуулахынх) .84-аас (Хөгжмийн ур чадварынх) .94-ийн хооронд хэлбэлздэг. 

  2. Зургаан сар

    Ерөнхий Сонирхлын Бүлгийн нэг ба хоёрдугаар хуваарийн хоорондох гол хамаарлын үндсэн коэфицэнт нь  .87, ба (Олон улсын харилцаа ба Шашны хүчийн зүйлийнх ).79-өөс (Адал явдал эрэлхийлэгч чанарынх) .93-ын хооронд хэлбэлздэг.  Эдгээр утгууд нь анхны сорил- давтан сорилын судалгаатай ойролцоо байсан ба маш удаан хугацааны интервалын дараа ч гэсэн хүчин зүйлүүд маш тогтвортой өөрчлөлтгүй байсан гэдгийг харуулж байна. Зургаан сарын дараах давтан сорилын Үйл ажиллагаа, Ажил мэргэжил, бас Судлах сэдвүүд гэсэн хүчин зүйлсийн үндсэн хамаарлын оноо нь мөн арай богино хугацааны давтамжтай хийсэн сорилын үр дүнтэй ойролцоо дүнтэй гарсан.   Үйл ажиллагааны хүчин зүйлсийн үндсэн хамаарлын оноо нь .83 байсан ба .72-оос .93.-ын хооронд хэлбэлзэж байсан. Ажил мэргэжлийн хүчин зүйлсийн хамаарлын гол утга нь .85 ба .74-өөс .95.-ын хооронд хэлбэлздэг. Ур чадварын 14 хүчин зүйлийн гол хамаарал нь .86 ба (Өөр улс үндэстэнтэй ажиллах ур чадварынх) .83-аас (Механикын ур чадварынх).92-ын хооронд хэлбэлздэг. 

  3. Нэг жил

    Ерөнхий Сонирхлын Бүлгийн нэг ба хоёрдугаар хуваарийн хоорондох гол хамаарлын үндсэн коэфицэнт нь .86 байсан ба (Шашиных) .68-аас Технологи, Тооцоолон бодох/Санхүүгийн болон Аюулгүй байдлын хүчин зүйлсийнх .92-ын хооронд хэлбэлзэж байсан. Утгууд нь өмнөх богино хугацааны дараа давтан авсан сорилуудынхтай ойролцоо байсан ба зөвхөн хоёр дахь зургаан сард л хамаарлын оноо нэг зуугаар багассан үзүүлэлттэй байсан. Үйл ажиллагаа, Ажил мэргэжил, ба Судлах сэдэв гэсэн хүчин зүйлсийн нэг жилийн дараах судалгааны гол хамаарлын утга нь мөн бүр богино хугаааны давтамжтай авсан судалгааны утгатай мөн ойролцоо байсан. Үйл ажиллагааны хүчин зүйлийн гол хамаарлын утга нь .82 байсан ба .60-аас .91.-ийн хооронд хэлбэлзэж байсан. Ажил мэргэжлийн хүчин зүйлийн хамаарлын гол утга нь .82 байсан ба .74-өөс .96.-ийн хооронд хэлбэлзэж байсан. 14 ур чадварын хүчин зүйлийн хамаарлын гол утга нь .81, байсан ба Зохион байгуулах ур чадварынх .71-ээс Механикын ур чадварынх .87-ын хооронд хэлбэлзэж байсан.  Нэг жилийн дараах хамаарлын утгууд нь мөн л илүү урт хугацааны интервалтай байсан ч үзүүлэлтүүд маш тогтвортой, өөрчлөлтгүй байсан гэдгийг баталж байна. 

Краун Ажил мэргэжлийн Эх сурвалжуудын Судалгаа ба Боловсруулалтын Баг

(Амьдралын Замнал)

БЕТТЕ НОБЛ Судалгаа Хөгжлийн Ахлах мэргэжилтэн. Үйлдвэрлэлийн ба Байгууллагын Сэтгэл зүйн магистр, Математикийн ба Сэтгэл судлалын ухааны баклавр, Хэрэглээний Сэтгэл зүйн ба Бизнес Менежментийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Зөвлөгөө өгөх/удирдлагын хорин хоёр жилийн туршлагатай бөгөөд сэтгэл судлалын судалгааны ба ажил мэргэжил сонгох судалгааны тест боловсруулах арван жилийн туршлагатай. 

ГАРНЕТ СТӨҮК Судалгаа,Хөгжлийн Ахлах Мэргэжилтэн. Үйлдвэрлэлийн ба Байгууллагын Сэтгэл судлалын Шинжлэх Ухааны Магистр Хэрэглээний сэтгэл судлал ба Бизнесийн удирдлагаар Докторын зэрэг хамгаалсан. Сэтгэл судлал/ менежментийн чиглэлээр хорин хоёр жил, психометрик судалгаа ба ажил мэргэжлийн асуулга сорилын материал боловсруулах ажлыг арван жил хийсэн туршлагатай. 

ДЭЙВ ФРЭЙКС Краун Ажил Мэргэжлийн Эх сурвалжийн Менежреер ажиллаж байсан. Мэдээлэл Харилцааны магистр, Сонгодог урлагын чиглэлээр баклаврын зэрэгтэй. Засгийн газарт хүний нөөцийн удирдлага, менежмент, сургалтын чиглэлээр хорин нэгэн жил ажилласан туршлагатай. Ажил мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ажил мэргэжлийн зөвлөхийн сүлжээг болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүтээгдэхүүн боловсруулах ажлын зургаан жилийн туршлагатай. Коллежийн Мэдээлэл харилцаа ба Технологийн зааварлагч багшаар ажилладаг. 

БРИДЖИТ БОЙЛ Судалгааны Ажилтан байсан. Үйлдвэрлэлийн ба Байгууллагын Сэтгэл зүй сэдвээр Доктор, Сэтгэл судлалын шинжлэх ухааны баклавр, ажилтан сонгох ба томилох, психометр ба судалгааны арга барилын талаар судалгааны ажил хийсэн. Үндэсний ажил мэргэжлийн архивын системд судалгааний шинжээч. 

ЛИ ЭЛЛИС Амьдралын Замналын Ерөнхийлөгч байсан. Зөвлөгөө ба Хүний хөгжлийн ухааны магистр зэрэг, Түүхийн ухааны баклаврын зэрэгтэй. Коллежийн оюутнуудын болон насанд хүрэгчдийн чиглүүлэгч зөвлөгчөөр арван долоон жил ажилласан туршлагатай, ажил мэргэжлийн төлөвлөлтийн талаар гурван номын хамтран зохиогч, багийн ажиллагааны талаар ном дангаараа зохиосон. Психометрийн судалгаа ба ажил мэргэжлийн чиглэл олгох сорил боловсруулах ажлын есөн жилийн туршлагатай. 

ЖАК ГИББС Амьдралын Замналын Дэд Ерөнхийлөгч байсан. Бизнесийн Удирдлагын Борлуулалтын Инженерийн баклавр зэрэгтэй. Зар сурталчилгаа болон үндэстний хэмжээний хүний нөөцийн шалгаруулалтын фирмийн Дэд ерөнхийлөгч болон нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай. Үндэсний хэд хэдэн төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн байсан.  CD-ROM хувилбарын ажил мэргэжлийн уидрдамж  болон залуучуудын шинэ асуулга судалгаа боловсруулах ажлыг дөрвөн жил хийсэн туршлагатай. 

ШЕРИЛ ТОФ Тест Боловсруулалтын Зөвлөх байсан. Хэрэглээний Сэтгэл судлалын Доктор, Үйлдвэрлэлийн ба Байгууллагын Сэтгэл судлалын Магистр, Сэтгэл судлалын баклавр зэрэгтэй. Томоохон олон улсын корпорацын Гүйцэтгэлийн Зөвлөхөөр ажилладаг. 

ROBIN HENAGER M.B.A., Ph.D.; An award-winning researcher, serving as Assistant Dean, Honors Faculty Fellow, and Associate Professor of Economics and Finance at Whitworth University's School of Business. Past-President of the American Council on Consumer Interests (ACCI).