Зөвлөх бэлтгэх сургалтын төлөвлөгөө

"Бүтээгдсэн зорилгын дагуу амьдрах" семинар

Энэхүү семинар нь Карьер Диаректын гол суурь, зорилгын талаар, мөн ажил мэргэжил, амьдралын шийдвэр гаргахдаа ихэнх маань буруу сууринд үндэслэдэг болохыг, жинхэнэ-гол суурь юу вэ гэдэгт тодорхой ойлголтыг өгдөг. Түүхэн, хөгжлийн, шинжлэх ухааны гол мэдээлэлээр ч хангадаг. 

Техникийн гарын авлагын тойм, судалгаа боловсруулалт

Энэ хэсэгт Карьер Диаректыг боловсруулахад ашигласан статистикийн тооцоо, судалгаа, шинжилгээний талаар мэдээлэл өгдөг. 

Дэлгэрэнгүй дүгнэлтийн задаргаа

Энэ нь Карьер Диаректын үг хэллэг, дэлгэрэнгүй дүгнэлт дэх дөрвөн чухал бүрэлдэхүүн, дүгнэлтийн бүтцийг тайлбарлах арга барил зэргийг ойлгуулахад чиглэдэг. 

Стратегитай ярилцлага, синтез болон нэгдэх үйл явц 

Асуудал дэвшүүлсэн ярилцлага, дүгнэлтээс авсан гол мэдээллүүдээ хэрхэн нэгтгэн бүрэн бодит зураглал болгох мэдлэг нь амжилттай зөвлөх үйлчилгээг тодорхойлдог. 

Карьер Диаректын цахим хуудас

Карьер Диаректын цахим хуудасны талаарх тусгай сургалт нь олон нийт, үйлчлүүлэгч, зөвлөхүүдийн талаар, мөн онлайнаар ажил хайх хэрэгслүүдийн тухай заавар өгдөг.  

Зөвлөхийн чадвараа хөгжүүлэх

Үүнд маркетингийн санаанууд, бизнес төлөвлөгөө хийх удирдамж, шаардлагатай тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний арга техник зэрэг багтдаг.

Багаараа 4 кейс дээр ажиллах

Сурсан чадвараа ашиглан бодит кейсийг судлах, дүгнэх

Бодитоор зөвлөгөө өгөх

Сургалтын үед нийт суралцагчдын өмнө үйлчлүүлэгчид бодитой зөвлөгөө өгч үзүүлдэг. Зөвлөгөөг ямар нэг жүжигчилсэн хэлбэрээр өнгөцхөн явуулдаггүй, харин зөвлөх бүрт зөвлөгөө өгөх үйл явцыг тодорхой харах боломж олгодог. 

Шинэ зөвлөхийн хувьчилсан зөвлөгөө

Зөвлөх бүр сургалтын үеэр хамт суралцагчдаа хувьчлан зөвлөгөө өгдөг. Энэ нь тэдэнд сурсан зүйлсээ нэгтгэн дүгнэж, нэн даруй хэрэгжүүлэх боломж олгодог!

Гэрээтэй танилцаж гарын үсэг зурна.

Сургалтаа дүүргэсний дараа зөвлөх бүр зөвлөх үйлчлэлээ эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Сургалтын өмнө анкет бөглөх үед гэрээг өгч танилцуулдаг.  

*Цахим сургалтын явц нь цахим орчинд боломжгүй танхимын сургалтын бүрдэл нэгжийг сайжруулах бусад аргуудыг багтаадаг.