Танд асуулт байна уу.

Бид хариулъя.

Тогтмол асуудаг асуултууд

 

Ерөнхий

Карьер Диарект нь ажлын зарын цахим хуудас биш; бид танд авьяас чадвар, сонирхол, хувийн онцлогт хамгийн сайн тохирох ажил юу вэ гэдгийг мэдэхэд тусладаг. Зүгээр л боломжит ажлын байрны жагсаалтыг гаргаж тавихаас илүү та яагаад энэ мэргэжлийг сонгох хэрэгтэй болохыг тодорхойлоход бид илүү гүнзгий анхаардаг.  

Ажилд орохоор бэлтгэж байгаа, ажлын гараагаа эхэлж байгаа, эргээд ажлын талбарт гарч буй, эсвэл Бурханаас өгсөн авьяас чадварыг бүрэн ашиглахыг хүсч буй хүн бүрт Карьер Диарект тусалж чадна.

Карьер Диаректыг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Буркэт, олон жилийн турш гэр бүлүүдэд санхүүгийн зөвлөгөө өгч байхдаа хүмүүс өөрийн авьяас чадварт нийцээгүй ажлын байранд ажиллаж байгааг харахдаа сэтгэл нь үнэхээр шаналж байсан юм. Хүмүүст өөрийн давуу, сул талаа ойлгож, чадвартаа эзэн нь байхад туслахыг хүссэн бөгөөд энэ алсын хараа нь эцэстээ өнөөдрийн Карьер Диарект болсон юм.

Карьер Диарект нь хувийн онцлог, сонирхол, ур чадвар зэргийг тус бүрт нь авч үздэг бусад олны танил үнэлгээнүүдтэй төстэй мэдээлэл өгдөг. Карьер Диарект нь хувийн онцлог, сонирхол, ур чадвар, үнэт зүйлс, стресс, санхүүгийн менежментийн хүчин зүйлсийг харгалзан үздэгээрээ хамгийн цогц үнэлгээний нэг байж чаддаг.  

Үнэлгээг сайтар ойлгож, үр дүнтэй байлгахын тулд бид таныг 
Карьер Диаректын бэлтгэгдсэн туршлагатай зөвлөхөөс тусламж авах нь зүйтэй гэж урамшуулмаар байна.

Зөвлөх танд бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоог харахад туслах ба тэдгээр мэдээллийг нэгтгэн үр дүнтэй шийдэл олоход тань туслана. Зөвлөхөөс авсан бодит туслалцаа нь танд хэрэгтэй эрс шинэчлэлийг хийхэд их хувь нэмэр болохын зэрэгцээ, боловсрол, ажил мэргэжлийн шийдвэр гаргахад дагалдаж байдаг дарамт стрессийг бууруулж өгдөг.

Авьяас чадварынхаа дагуу ажил хөдөлмөр эрхэлнэ гэдэг нь хөдөлмөрлөж олсон орлогоо ухаалаг зарцуулахтай адил юм. Жинхэнэ сайн нярав байх нь авьяас чадвар, давуу чанаруудаа ойлгож, ухаалаг ашиглахаас эхэлдэг.

1990 онд Ларри Буркэт Карьер Пайтвэйз /Career Pathways/хөтөлбөрийг Крисчьн Файнаншиал Консептс үйлчлэлийн нэгэн хэсэг болгон санаачилсан юм. Энэ хөтөлбөр нь өмнө нь байсан хэд хэдэн үнэлгээнүүдийг багцалж нэг болгон үнэлгээ хийж эхлүүлсэн. Маш их судалгаа шинжилгээ, боловсруулалт хийсний дараа өнөөгийн Карьер Диаректын анхны хувилбар нь 1995 онд (үнэлгээг) цаасан дээр хийж, компьютерт оноог гарган хэвлэдэг байдлаар нэвтэрсэн. 1999 онд үйлчлүүлэгчид анхны CD-ROM хувилбарыг (1.8) хувийн компьютертаа ашиглах боломжтой болсон. 2003 оноос энэ нь дахин шинэчлэгдэж, сонсдог CD хэлбэртэй 2.1. хувилбараа шинээр нэвтрүүлсэн. Интернетэд суурилсан Карьер Диарект   ® цогц удирдамжийн систем нь 2006 оноос ашиглагдаж эхэлсэн ба энэ нь нэлээд хэдэн дэвшилтэт, орчин үеийн шинэчлэлүүдийг багтаасан.

Нийт 200,000 гаруй оюутнууд, насанд хүрэгчид Карьер Диаректыг ашигласан гэсэн тооцоо гарсан. 

Бусад эх сурвалжууд цэснээс та өөр эх сурвалжуудын холбоос, ном, аудио ба видео бичлэг, цахим нийтлэлүүд болон ашигтай зөвлөмжүүдийг харах боломжтой. 

Судалгаа шинжилгээ, боловсруулалт

Карьер Диаректын хувийн мөн чанар хэсгийн хүчин зүйлүүд нь Хоганы хувийн мөн чанарын жагсаалт, Коста ба МакКрэйн NEO-PI үнэлгээний ижил төстэй хүчин зүйлстэй харьцуулагдан шалгагдаж, харилцан уялдаатай хийгдсэн.

Найдвартай эсэхийг хэмждэг дотоод тогтвортой байдлын хэмжүүр, баталгаатайг шалгах давтан шалгууруудаар хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс хангалттай дээгүүр үзүүлэлттэй гарсан.

  1. Дотоод тогтвортой байдлын харилцан уялдаа\Cronbach Alpha нь хувийн мөн чанарын ерөнхий хүчин зүйлийн хэмжигдэхүүний хувьд .86 -аас .94-ийн хооронд байсан ба  хувийн мөн чанарын дэд хүчин зүйлсийн хэмжигдэхүүний хувьд .76-аас .92-ийн хооронд байсан (n = 4463).
  2. Сорил-давтан сорилын Найдвартай байдлын гол корреляц ба хамрах хүрээ:
    Хугацаа Хувийн мөн чанарын Ерөнхий хүчин зүйлс Дэд хүчин зүйлс
    1 долоо хоног (n = 100) .91, .86 to .95
    3-6 долоо хоног(n = 166) .87, .85 to .90 .83, .65 to .90
    6 сар (n = 75) .84, .81 to .86 .78, .60 to .87
    1 жил (n = 50) .82, .80 to .86 .61, .58 to .87

1990 онд Ларри Бүркэт библийн ба психометрийн зарчмуудыг нэгтгэсэн ажил мэргэжлийн чиг олгох програм боловсруулах багийг томилсон. Олонд түгсэн бусад үнэлгээнүүдийн элемэнтүүдийг цаасан хэлбэрээр ашиглаж эхлэсэн энэ програм нь 1999 онд CD-ROM хувилбарт шилжсэн. Өөр бусад үнэлгээнүүдийг ашиглахын оронд Карьер Диарект энэхүү үнэлгээг анхан шатны хувилбараас нь эхлээд сайжруулсаар 2006 онд Карьер Диаректын ® цахим үнэлгээний хувилбарыг гаргасан.

Үнэлгээний асуултууд

Карьер Диарект үнэлгээ нь дөрвөн хэсэг бүхий асуулга-судалгаа бөгөөд оноогоор тооцоолж танд хамгийн тохиромжтой ажил мэргэжлийг гарган санал болгодог. Энэ үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл  Карьер Диарект үнэлгээний хуудсаар зочлоорой.

Хэдий үнэлгээ нь цаг хугацаанаас үл хамааран тогтвортой байдаг хэдий ч зарим талбарууд нь таны амьдралын туршлага, сургалт, боловсрол зэргээс хамааран өөрчлөгддөг. Амьдралын томоохон шийдвэр гаргахдаа үүнийгээ хамгийн сүүлийн үеийн мэдээнд суурилан гаргах нь ямагт хамгийн ухаалаг хэрэг болдог. Үүнийг рентген зураг авахуулахтай зүйрлэж болох юм. Хэдий зураг болгон таны араг ясны зургийг харуулах боловч биеийн өсөлт, авсан гэмтэл болон өвчин эмгэгээс болоод зураг бүр өөр өөр байдаг. Амьдралынхаа шийдвэр гаргах чухал мөчүүдэд Карьер Диаректыг хийх нь танд ажил мэргэжлийн тал дээр ухаалаг шийдвэр гаргахад туслах болно.

Үнэлгээ хийхэд дунджаар дөчин таван минутаас нэг цаг зарцуулдаг. Цогц удирдамжийн системд дэх Карьер Диаректын апп, Карьер Диаректын эх сурвалжууд, үүнд багтсан ажлын загвар, хэрэгжүүлэх төлөвлөгөө (O*NET, АНУ-ын хөдөлмөрийн мэдээлэлийн сан), асуулгууд, аудио зааварчилгаа зэргийг ашиглах хүнд илүү их хугацаа шаардлагатай. Таны үнэлгээний явц хадгалагдаад явдаг тул та нэгээс олон удаагийн хандалтаар хэсэг тус бүрийг хийх боломжтой.

Карьер Диарект үнэлгээ нь танд ажил мэргэжилдээ ухаалаг сонголт хийхэд туслах мэдээлэлээр хангадаг учраас ажлын талбартаа өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол үнэлгээ хийлгээд үзээрэй. 

Хөгжлийн бэрхшээл

Карьер Диарект үнэлгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туршиж үзээгүй бөгөөд тодорхой бэрхшээлтэй хүнд зориулан өөрчлөлт зохицуулалт хийх эсвэл хөнгөлөлт үзүүлдэггүй. Тухайн хөгжлийн бэрхшээлийн талаар мэргэшсэн, туршлагатай зөвлөх л тэдэнд ажил мэргэжлийн тал дээр зөв сонголт хийхэд сайн заавар чиглүүлэг өгч чадна.

Сэтгэлийн гүн дарамт нь ямар ч үнэлгээний хариуг үнэн зөв гарахад нөлөөлж, хувиргах боломжтой. Ийм нөхцөлд байгаа бол амьдралын ямар нэг чухал шийдвэр гаргахын өмнө мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө авах нь зүйтэй.

Бизнесийн ба зөвлөх бэлтгэх сургалт

Карьер Диарект нь зөвлөх болох хүсэлтэй хүмүүст зориулан эрчимжүүлсэн сургалт явуулдаг. Хүсэлт гаргасан хүн бүрт тодорхой шалгуурын дагуу үнэлгээ хийсний дараа тэнцвэл танхимын сургалтад урьдаг. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу

Карьер Диаректын хувьд, зөвлөхүүд нь сүлжээний удирдагч болон мастер сургагч болох боломжтой. Сүлжээний удирдагч гэдэг нь шинэ зөвлөхүүдийг дасгалжуулдаг хүн бол мастер сургагч нь Карьер Диаректын шинэ зөвлөхүүдийг сургах сургалтыг биечлэн явуулдаг зөвлөх юм. Үүрэг тус бүрт тодорхой тавигдах шаардлага, ажлаас хүлээгдэх үр дүн болон дагах ёстой удирдамж заавар бий. Карьер Диаректын зөвлөхийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу .

Сурталчилгааны материалууд