Удирдлагын үүргүүд

Нэмэлт удирдлагаар хангах бидний зорилго нь хоёр талтай: Нэгдүгээрт, зөвлөхүүдээ чадварын хувьд өсөх боломж олгох, хоёрдугаарт нэг ч үйлчлүүлэгч мөн зөвлөхийг дэмжлэггүй үлдээхгүйн тулд юм!

Түвшин 1: Карьер Диаректын зөвлөх

Карьер Диаректын зөвлөхүүд нь үйлчлүүлэгч нартаа өөрийн давтагдашгүй онцлогийг ойлгож мэдэхэд нь туслахаар бэлтгэгдсэн байдаг. Зөвлөхүүд нь Карьер Диаректын гол зорилгыг ойлгохын зэрэгцээ хорин дөрвөн хуудас дэлгэрэнгүй дүгнэлтийн дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг хэрхэн нэгтгэж, чиглүүлэг өгөхөд суралцсан байдаг. Ингэж уялдаа холбоог нь ойлгох нь үйлчлүүлэгчид ажил мэргэжлээ зөв сонгоход нэн чухал төдийгүй одоогийн болон ирээдүйн ажилдаа өөрийн давуу талаа ашиглахад их тус болно.  

Түвшин 2: Карьер Диаректын сүлжээний удирдагч

Сүлжээний удирдагч нь зөвлөхийн багийг өсгөж, хөгжүүлэх үүрэг хүлээсэн хүн юм. Тэдний үндсэн үүрэг нь шинэ зөвлөхүүдийг эрхээ авах, өөртөө итгэлтэй болж энэ ажил үйлчлэлдээ үр бүтээмж гаргахад нь тусалж дэмжих юм. Энэ үүрэг нь сүлжээний удирдагчийн хувьд өөрийг нь улам хөгжүүлж, дэлгэрэнгүй дүгнэлтийн талаар зөв, мэргэн зөвлөгөө өгөхөд итгэлтэй, туршлагатай болгодог. Сүлжээний удирдагчид нэг түвшний урамшууллын бүтцээр дамжуулан нэмэлт орлого олох боломжтой.