Зөвлөхөд өгөх хувь

Certificate of Completion and CCEs

Each participant receives a Certificate of Completion from Crown Financial Ministries upon completion of the Career Direct Online Training.

ICF Approved Continuing Coach Education Credits (CCEs)

  • 18 CCEs in Core Competencies and
  • 19.5 CCEs in Resource Development

Карьер Диаректын ®зөвлөхийн хянах самбар & профайл

Манай цахим хуудсууд нь зөвлөхүүдэд Карьер Диаректыг сурталчилах, өөрсдөө сурталчилагдаж олонд танилцуулагдах хамгийн шилдэг бөгөөд хялбар арга замыг зөвлөхийн танилцуулга хуудас болон "зөвлөх, хайх, сонгох" үйлдлээр дамжуулан олгодог. Энэ цахим хуудас нь цаашид үйлчлүүлэх магадлалтай хүмүүсийг үйлдэл хийхэд нь хэрэгтэй мэдээллээр хангаж, өдөөж өгөх, хялбар байдлаар онлайнаар зөвлөх олж холбогдоход нь туслахын тулд хийгдсэн. 

Туршлагатай сүлжээний удирдагчтай багийн нэгэн гишүүн болдог

Зөвлөх бүр дэмжлэг, урам зориг, удирдамж чиглүүлэг авч болох идэвхитэй зөвлөхүүдийн сүлжээний нэг гишүүн болдог. Сүлжээний удирдагч өөрийн дор буй зөвлөхүүддээ тусалж, урам өгч дэмжихэд бэлтгэгдсэн байдаг. Сүүлийн үеийн мэдээллээр хангах, нэмэлт сургалт явуулах, гэрчлэлүүд сонсож/хуваалцахаар сар бүр зөвлөхүүдтэйгээ уулзалт хийдэг. 

Үндэсний & ОУ-ын Карьер Диаректын хөгжил, дэмжлэг туслалцааны оффист нэвтрэх эрх 

Карьер Диаректын удирдлагаас зөвлөхийн хянах самбарт сурталчилгааны материалууд, зөвлөхөд тус болох хэрэгслүүдийг байршуулж, хөгжүүлсээр байдаг. Төв оффис АНУ-д байршдаг бөгөөд ОУ-ын бүхий л зөвлөхүүдээ дэмжин ажиллахыг зоридог. 

Идэвхитэй зөвлөх сургалтын туршлага

Манай гурван өдрийн танхимын сургалт эсвэл онлайн сургалтыг амжилттай дүүргэснээр Карьер Диаректын зөвлөх болж бэлтгэгддэг. Сургалтаа дүүргэсний дараа зөвлөх бүр өөрийн хянах самбарт нэвтэрч, зөвлөхөд  туслах материалуудыг ашиглах эрхтэй болдог.  Бидний зүгээс зөвлөхөд үйлчлэлээ эхлүүлэхэд нь зориулж Карьер Диаректын хоёр кодыг урамшуулал болгон өгдөг.(нэг боловсролын код; нэг ажил мэргэжлийн код).

Хувь хүний болон гэр бүлийн амьдралын чиглэлд өөрчлөлт авчрах

Карьер Диаректын зөвлөх байна гэдэг амаргүй ажил; гэхдээ хүний хийж болох хамгийн агуу шагналтай ажлуудын нэг юм. Хувь хүн болон гэр бүл өөрсдийн жинхэнэ бүтээгдсэн зорилгыг олж мэдэн, үр дүнд нь өөртөө тохирсон ажлаа олж хийж байгааг харах нь бидэнд маш их ивээл болдог. 

Зөвлөхийн орлого олох боломж

Карьер Диаректын ® бэлтгэгдсэн зөвлөх нь хүмүүст онцгой байдлаар үйлчлэхийн зэрэгцээ үзүүлсэн үйлчилгээнээс тодорхой хувийн хөлс авах боломжтой. Орлого хуваарилах загвар нь хувь хүн, гэр бүл, компаниудад тогтвортой нэмэлт орлого олоход туслах зорилготой.

Зөвлөх, сургагч багшаар ажиллаж буй хүмүүс, мөн үнэ цэнэтэй үйлчлэлээр дамжуулан бусдад зөвлөж мэргэжлийн тал дээр тусалж байгаа та ч Карьер Диаректыг ажлын туслах багаж болгон ашиглаж нэмэлт орлого олох боломжтой.

*Карьер Диаректын үнэ нь тухайн орны эдийн засгийн түвшнээс хамааран ялгаатай тогтоогддог. Үнийг жил бүр тухайн орны үндэсний удирдлагууд, мастер сургагчид, сүлжээний удирдагчид хамтран тооцоолж боловсруулсны үндсэн дээр тогтоодог. Энэ нь Карьер Диаректын үнэлгээ улс орон бүрт харилцан шударга байдлаар тогтооддогийг харуулна.